Мэдээ мэдээлэл

Зөвхөн САКУРА ресторанаас амтлах боломжтой 5 хоол


Монгол дах хамгийн анхны япон хоолны ресторануудын 1 болох САКУРА ресторан нь 2006 онд нээгдсэн цагаасаа хойш 13 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйлчлүүлэгчдэдээ зориулан Монголд зөвхөн САКУРА ресторанаас амтлах боломжтой Япон үндэсний хоолнуудыг бэлтгэн гаргадаг. Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой 5 хоолоо танилцуулья.

1. ЯПОНЫ АЛДАРТАЙ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ҮХРИЙН ВАГЮ МАХ

Манай ресторан нь 2012 оноос эхлэн японы дээд зэрэглэлийн үхрийн вагю махны Хитачи үйлдвэрийнхийг худалдаалж байсан бол 2019.07 сараас эхлэн дэлхийн шилдэг махаар 2 удаа шалгарсан Мияаконожо муж, Мияазаки хотын ВАГЮ махыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхлэхээр бэлтгэж байна. Вагю мах нь өөх мах нь алагласан тусгай үйлдвэрийн үхрийн мах бөгөөд симфони сонсож, шар айраг ууж , массаж хүртэл хийлгэдэг ба аманд ороод л уусах мэт таашаалтай мэдрэмжийг таньд өгнө.

Бид энэхүү үхрийн махыг Сакура Теппаняки ресторандаа гриллдэн шарж өгөхөөс гадна төрөл бүрийн шөл болон бусад хоолнууддаа гаргаж байна.

 

2. ЦААСАН ДЭЭР БУЦАЛГАХ ВАГЮ КАМИНАБЭ СҮКИЯКИ ХАЛУУН ТОГОО

Та бүхэн энгийн халуун тогоог мэдэх ч цаасан дээр буцалгах халуун тогоо гэвэл сонирхолтой сонсогдож байгаа биз…? Энэхүү халуун тогоо нь ил гал дээр зориулалтын цаас тавиад буцалгаж идэх ба алдарт ВАГЮ мах орсноороо онцлог юм. Шөл нь зөөлөн чихэрлэг амттай ба SET & COURSE гэсэн сонголттойгоор худалдаалагдаж байна.

3. НАВЧИН ДЭЭР ШАРСАН ЯРГАЙ ЗАГАС & ҮХРИЙН МАХ

Энгийн шарсан яргай загас, үхрийн махтай хоолыг та бүхэн мэдэх ч энэ хоол нь жилийн аль ч улирал намрын налгар өдрүүдийг санагдуулж навчсын анхилуун үнэрийг таньд мэдрүүлнэ. Дээр нь үхрийн шарсан мах нь зөөлөн бөгөөд шүүслэгээрээ онцлог юм.

 

4. SHIBA SHRIMP буюу ШАРСАН САМ ХОРХОЙ

Нэрнээсээ л таны сонирхлыг татаж байгаа биз...? Сам хорхой дундаа дээд зэрэглэлд тооцогддог ШИБА сам хорхойг Монголд зөвхөн манай ресторанаас амтлах боломжтой ба бүх төрлийн уух зүйлсийн даруулга хачир болгон идэхэд тохиромжтой.

5. КОДОМО ХҮҮХДИЙН БАГЦ 

Бага насны хүүхдүүдийг тогтвортой суулгаж хоолыг нь идүүлэх асуудал таньд тулгарч байна уу., Тэгвэл манай хүүхдийн сет нь анхаарлыг татах хөөрхөн завин тавагтайгаар онцлог ба сет бүрд япон хүүхдийн тоглоом дагалдаж байна.

Та бүхэн эдгээр хоолнуудыг амталхыг хүсвэл САКУРА рестораныг зориорой...

Хаяг: Зүүн 4 зам, Кемпински зочид буудлын 2 давхарт 11 463 485

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/nagomi.sakura/