Мэдээ мэдээлэл

Дээд зэрэглэлийн үхрийн махыг МОНГОЛДОО идэх боломжтой боллоо


Сакура ресторан нь 2018.11.30 ны өдөр  Япон улсын Мияаконожо хотын ХАА-н хэлтэстэй хамтран Монголын хэрэглэгчдэд дэлхийд алдартай дээд зэрэглэлийн ВАГЮ махыг танилцуулах амталгаат өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2019.07.01-с эхлэн А5 зэрэглэлийн Мияазаки Вагю үхрийн махыг албан ёсны эрхтэйгээр Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. 

Энэхүү амт чанараараа гайхагддаг үхрийн махны талаар товчхон мэдээлэл хүргэхэд япон үхрийн махыг дотор нь:

  • Japanese Shorthorn,
  • Japanese Black,
  • Seed Japanese Brown,
  • Japanese Polled гэсэн 4 төрөлд ангилан авч үздэг байна. 

Вагю үхрийн мах нь Japanese Black төрөлд багтдаг ба хамгийн түгээмэл байдаг төрөл бөгөөд хэд хэдэн төрлийн үнэлгээг өгч зэрэглэлийг нь тодорхойлдог байна. А5 гэсэн үнэлгээ нь хамгийн сайн чанарын үхрийн маханд өгдөг үнэлгээ юм. Үхрийн махны стандартыг тогтоохдоо Шим тэжээл /Grade/ ба Чанар / Quality/ зэргийг харгалзаж үнэлдэг байна. А нь гарал үүслийг илэрхийлдэг бол 5 нь чанарын зэргийг тодорхойлдог байна.

Вагю нь өөх мах нь алагласан А буюу тусгай үйлдвэрийн үхрийн мах бөгөөд симфони сонсож, шар айраг ууж массаж хүртэл хийлгэдэг тул хамгийн зөөлөн амтлаг байдаг байна. Манай ресторан нь энэхүү үхрийн махыг Сакура Теппаняки ресторандаа гриллдэн шарж өгөхөөс гадна төрөл бүрийн шөл болон бусад хоолнууддаа гаргаж байна.

 

Та энэхүү махыг амтлахыг хүсвэл зүүн 4 зам, Кемпински зочид буудлын 2 давхарт байрлах Сакура рестораныг зориорой...

Утас: 11 463 485 

Бусад мэдээллийг https://www.facebook.com/nagomi.sakura/ хуудаснаас харна уу...