Мэдээ мэдээлэл

Та сүши-г мэдэхүү ???


Сүши хэмээх Япон үндэсний хоол нь ойролцоогоор 2000-аад жилийн тэртээгээс үүсэлтэй бөгөөд эрт дээр цагт япончууд загас, дунг давсалж хадгалдаг байжээ. Ингэж давсалж хадгалахаар одооны сүшиг зориулалтын сүши цууны хүчлээр амталсан шиг амт ордог байж. Энэхүү давсалж хадгалсан загас, дунгаа цагаан будаатай хольж иддэг байснаас сүши үүссэн байна. Ингэж бэлтгэдэг аргыг өнөөг хүртэл Шига мужид хэрэглэдэг, үүнийг ФУНА ЗҮШИ гэдэг.

Сүшиг бэлтгэх арга юугаар хийдгээс нь шалтгаалан хэд хэдэн төрөлд ангилдаг ба Nagomi & Sakura ресторануудад дараах төрлийн сүшинүүд гарч байна.

1. Нигиризүши( базаж бэлтгэсэн сүши)

2. Макизүши (ороож бэлтгэсэн сүши)

3.  Гүнкан маки

4. Тэмаки

5. Инаризүши ( шарсан дүфүтэй сүши)

Тэжээллэг чанар: 
Загасны мах эрдэс Омега 3, А,Д,Е болон В-н төрлийн амин дэм агуулдаг ба зүрх судасны өвчин болон цус харвах эрсдлийг бууруулдаг байна. 


Үнэ өртөг: 
Монгол улс нь далайд гарцгүй тул сүши загасыг импортлохоос өөр аргагаүй юм. Ингэхдээ ихэнх ресторанууд хямд үнээр борлуулахаар хятад загас ашигладаг бол НАГОМИ & САКУРА ресторан нь загасаа 100% Японы хамгийн том загасны зах болон Цүкижи-с болон Солонгос улсаас импортлон оруулж ирдэг тул илүү амттай, чанартай байдаг. Сүши сетүүд нь тоо ширхэг болон загасны төрлөөс шалтгаалан 15000-68000 төгрөгний хооронд худалдаалагдаж байна. 


Анхаарах зүйлс:
Жирэмсэн эхчүүд болон түүхий мах, далайн гаралтай бүтээгдэхүүний харшилтай хүмүүс хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Хамгийн амттай СҮШИ-г манай салбаруудаас амтлаарай...

Нагоми 1: Хүүхдийн 100, Хаан банкны 1 давхарт ☎️7007 5167
Нагоми 2:Галлериа Улаанбаатар Galleria Ulaanbaatar төвийн 2 давхарт ☎️7000 5045
Сакура: Зүүн 4 зам, Кемпински зочид буудлын 2 давхарт 11 463 485