Мэдээ мэдээлэл

Японруу аялахдаа заавал турших 10 Street Food


Сүүлийн жилүүдэд тренд болж буй Food Travel гэх аялалын урсгал нь ХООЛ нь аялагчдын хувьд аялалын маршрутаа сонгох гол сэдэл нь болдог байна. Тэд үнэтэй зочид буудал, үзвэр үйлчилгээнээс илүү урьд өмнө нь амтлаагүй шинэ амт, мэдрэмжийг авахдаа илүү мөнгөө зарцуулдаг байна. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар хоол болон уух зүйлсийн олон төрлийн фестивал, арга хэмжээнүүдийг хөтөлбөртөө багтааж маркетингаа хийж буй аялалын компаниуд өсөлттэй байгаа нь харагдаж байгаа юм.

''Food tourism is the act of traveling for a taste of place in order to get a sense of place"

Япон улс нь амттай, сонирхолтой хоолоор дүүрэн бөгөөд ялангуяа зуны улиралд ''Street food'' буюу гудамжны хоол нь олон орны жуулчдыг ихээхэн татдаг байна. Yattai бол Японы баяр наадмууд, фестивалуудын үеэр маш олноор нь харж болох жижиг хоолны лангуунууд/майхнууд/ бөгөөд та Япон руу аялахаар төлөвлөж байгаа бол заавал ороод гараарай. Энэ газраас хямдхан боловч маш олон төрлийн сонирхолтой, амттай хоолнуудыг идэх боломжтой юм . Ингээд та бүхэндээ хамгийн алдартай 10 хоол, амттаныг танилцуулья.

1. ТАКОЯКИ /Шаржигнуур бөмбөлөг/

ТАКОЯКИ бол бэлтгэсэн зуурмаган дээр наймаалж, темура, ногоон сонгино, даршилсан цагаан гаа зэргийг хольж шаржигнууртай шардаг алтлаг өнгийн бөмбөлөг юм. Шарж байхдаа савхыг ашиглан маш хурднаар наалдуулахгүй эргүүлэх нь хоолоо хүлээж буй хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг ба Японы гудамжны хоолонд түгээмэл байдаг тул олоход хялбар хаа сайгүй байдаг байна. Харин маш халуунаар гарч ирдэг тул идэхдээ болгоомжтой идээрэй.

2. Якисоба /Хуурсан гоймонтой хуурга /

Японы ямар ч фестивал, арга хэмжээг ЯКИСОБА-гүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Yatai Яатай гудманд байдаг хамгийн их жуулчдыг татдаг, борлуулалттай хоолнуудын нэг бөгөөд улаан буудайн гурил, гахайн мах, байцаа, сонгино, чинжүү зэрэг ногоонуудыг хуурч тусгайлан бэлтгэсэн соусаар амталж шардаг байна.

3. Якитори /Тахианы махан шорлог /

Жинхэнэ япон сонгодог амтыг та ЯКИТОРИ буюу ил гал дээр гриллдэж шарсан тахианы махнаас амтлах боломжтой юм.  Якитори шорлог нь тахианы гуяны мах,далавч, хальс зэрэг бүх хэсгээр хийгддэг ба гриллдэж шарсан хоолнуудад түгээмэл хэрэглэгддэг soy sauce-р амталж модон шоронд хатгасан байдаг тул амттай бас идэхэд хялбар байдаг байна. Үүнийг та Японы хаанаас ч олж амтлах боломжтой юм.

 4. Тайяки /Загасан талх/

ТАЙЯКИ нь эмэгтэйчүүдийн хамгийн дуртай амттаны нэг юм. Энэхүү загасан хэлбэртэй бялуу нь вафлитай төстэй боловч дотроо улаан буурцагны зуурмаг, шоколад эсвэл кастороор дүүргэгдсэн байдаг. Халуунаар нь идэхэд ходоод зүрх гижигдэм үнэр, амттай байх болно.

5. Икаяки /Шарсан далайн бүтээгдэхүүн/

ИКАЯКИ буюу саваа дээрх шарсан далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь зарим хүмүүсийн хувьд гоё санагдахгүй байж магадгүй. Харин sea food lovers –н хувьд шинэхэн, зөөлөн далайн амьтанг шоюу соусаар амтлаж ил гал дээр шарсан энэ амт жинхэнэ аз жаргалын амт байх болно. Ихэвчлэн бэлэн байдаг тул идэх гэж удаан хүлээх шаардлагагүй юм.

6. Якиимо / Чихэрлэг төмс /

Япон уламжлалт амтыг амтлахыг хүсвэл хамгийн тохиромжтой нь ЯКИИМО байх болно. Ил гал дээр шарсан чихэрлэг төмс нь намар, өвлийн улиралд идэхэд тохиромжтой ба анхилуун үнэр, зөөлөн карамельний амттай байна. Фестиваль арга хэмжээний үеэс гадна энгийн үед ч элбэг олдох тул та заавал амтлаад үзээрэй.

7. Яки томорокоши /Шарсан эрдэнэ шиш/

ЯКИ ТОМОРОКОШИ нь эрдэнэ шишийг нүүрсэн дээр гриллдэж шарахдаа soy sauce, mirin, маслогаар амталж чихэрлэг, зөөлөн амттай болгодог байна. Энэ амтыг зуны улиралд Японы хаанаас ч олж идэх боломжтой ба шарсан эрдэнэ шиш нь бусад тосонд шарсан street foods-г бодвол хамгийн хөнгөн, эрүүл сонголтуудын нэг байх болно.

8. Wata ame / Хөөсөн чихэр /

ВАТААМЭ өөрөөр ВАТАГАШИ, хүүхэд багачуудын хамгийн дуртай амттаны нэг болох хөөсөн чихрийг хаанаас ч амталж болох ч Японд алдарт манганы дүрүүдийг дүрсэлсэн савалгаатайгаар авч болдгоороо онцлог юм. Хэрвээ та гэр бүл, хүүхдүүдтэйгээ аялалаар явж байгаа бол заавал амтлах сонирхолтой амттангуудын нэг байх болно.

9. Choco Banana / Шоколадтай банана/

Choco banana нь банана-г модонд хатгаж хар, цагаан, сүүтэй гэх зэрэг төрөл бүрийн шоколадыг хайлуулж бүрээд өнгө өнгийн чихэрээр бүрж зайрмаг шиг хэлбэртэй болгосон байдаг. Та махан хоол эсвэл хүнд хоол идсэний дараа дессерт болгож идвэл илүү тохиромжтой байх болно.

10. Kakigori

Мөсөн чихэр, үүнийг та Солонгос эсвэл Европийн өөр улс оронд аль хэдийн амталж үзсэн байж магадгүй, гэхдээ дахиад нэг амтлаад үзээрэй! Японы онцлох mattcha –ны үнэхээр Японд очсон мэдрэмжийг авахыг хүсвэл зуны орой Юүката өмсөөд, Какироти идэнгээ галын наадамд оролцвол жинхэнэ төгс мэдрэмжийг авах болно.

Эдгээр 10 гайхалтай амтыг мэдрэхийг хүсвэл аялал жуулчлалын салбартаа анхдагч ЖУУЛЧИН аялалын компанийн Япон аялалуудыг та бүхэндээ санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах – http://www.juulchin.mn/

Мөн манай Нагоми, Сакура ресторануудаас Якисоба, Якитори зэрэг амтыг амтлах боломжтой шүү. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах – https://www.facebook.com/nagomi.sakura/