Мэдээ мэдээлэл

Шимизү тогоочийн нууц жорыг Chef Shimizu in Mongolia YouTube cувгаас үзээрэй


“Таван Богд Вашёкү” компани Япон хоолны соёлыг түгээн дэлгэрүүлхээр цоо шинэ хоолны      контент  бэлтгэж эхэллээ. 

 

Их  наран улсын ховор содон хоолны соёлыг  мэргэжлийн Япон тогооч өөрийн биеэр  сурталчилан таниулхаар Chef Shimizu in Mongolia  YouTube сувгийг  09 дүгээр сарын 22-ны өдөр нээгээд байгаа юм. Хэдийгээр сошиал суваг нээгдээд удаагүй ч хоолны урлагийг сонирхогчид төдийгүй олон нийтээс үнэлгээ авч байна.

Chef Shimizu in Mongolia  YouTube сувгийн контентууд нь  7 хоног бүрийн Лхагва гарагт шинэчлэгддэг бөгөөд Япон үндэсний   онцгой содон хоол хийж үзүүлдэг.  Тус  хоолнууд  зөвхөн Нагоми хот пот сүши ресторанд гардаг бөгөөд  Япон улсад ч ховорт тооцогдох  өвөрмөц хоолнууд байдаг. Хоолны соёлоор дамжуулан Япон рестораны стандарт, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ давхар хийх зорилготой.

Хоол хийх үйл явц урлаг болтлоо хөгжсөн энэ үед тогооч нар өдөр цаг мөч тутам суралцаж  байх ёстой . Тэр дундаа Япон хоолны тогооч ямар байх ёстойг Шимизү тогооч өөрийн биеэр үлгэрлэн харуулхыг зорьсон. Shimizu Cook Time контентод сар бүр 1-2  Монголын урлаг соёлын оддыг зочноор урьж сонирхолтой яриа өрнүүлэн хамтдаа Япон хоол хийдэг.  

Сонирхуулахад  Шимизү Күнитоши гүйцэтгэх захирал  нь 18 настайгаасаа  тогооч хийж эхэлсэн  бөгөөд Япон улсад  Сүши рестораны тогоочоор 13 жил ажиллаж байгаад 2006 онд Монгол улсад Сакура рестораны ерөнхий тогоочоор ирж байжээ.

Shimizu Cook Time контентыг таны амралтад зориулж ТV9 телевизээр Бямба, Ням гарагт   өглөө 10:30 цагаас Монголын ард түмэнд хүргэж эхэллээ.