Мэдээ мэдээлэл

ТАВАН МЭДРЭХҮЙГ БАЯСГАХ ХООЛНЫ УРЛАГ НАГОМИ ТЭППАНЯКИ


Хагас зуун жилийн өмнө  ган төмөр хавтан дээр хоол шарах өвөрмөц аргыг нээсэн нь хожим Япон төдийгүй АНУ-д өргөн дэлгэрч олон улсад алдартай тансаг зэрэглэлийн Япон зоогийн газрын “нууц” жор болон дэлгэрсээр байна. Тэппан буюу ган төмөр, яки буюу шарах хэмээн өвөрмөц жорыг хослуулсан Тэппаняки нэршлийг хүнсний салбарынхан төдийгүй Японы зоогийг шимтэгчид ч андахгүй мэддэг болсон. Тэгвэл яг ийм өвөрмөц арга технологиор хийж хүний таван мэдрэхүйг баясгасан Тэппаняки хоолыг Засгийн газрын ордны зүүн талд байрлах Их наран улсын уламжлалыг хадгалсан  “Нагоми-2 Теппаняки” ресторанаас амтлах боломжтой. Тэппаняки хоолны онцлогийн талаар Таван богд Вашёкү компанийн Гүйцэтгэх захирал  Шимизү Күнитоши :  “Тэппаняки бол зөвхөн аманд амтагдах бус үнэрлэх, сонсох, харах зэрэг хүний таван мэдрэхгүйг баясгадаг хоолны урлаг юм. Бас нэгэн онцлог нь үйлчлүүлэгчид маань хоолыг хэрхэн бэлтгэж буйг харж сонирхонгоо ахлах тогоочтой ярилцах боломжтой.Иймдээ ч Тэппаняки нь Японы тансаг зэрэглэлийн ресторанд тооцогддог”гэлээ.

Аливаа хоолыг ус болон тосонд болгоход амин дэм нь 40 хүртэл хувиар буурдаг бол Омега-3, Омега-6, В аминдэмээр баялаг Японы сайн чанарын Вагью үхрийн махыг теппан буюу 1.5 см зузаан 200 хэмд халуунаа барьдаг ган төмөр дээр  шүүсийг алдагдуулахгүй тусгай уураар болгосноор хүний биед хэрэгцээтэй амин дэм алдагддаггүй. Мөн цар тахлын үед Таван богд вашёкү компанийн хамт олон амин дэмээр баялаг олон төрлийн хоолоор үйлчлүүлэгчдийнхээ дархлааг дэмжихээс гадна эрсдлээс сэргийлж цахим меню, зай барих Тэппаняки VIP өрөөгөөр үйлчилж байна. Чадварлаг тогоочдын ур чадварыг ган төмөртэй хослуулсан тансаг зэрэглэлийн зоог соёлтой үйлчилгээгээрээТаванбогд вашёкү бусад Япон ресторануудаас ялгардаг билээ.