Мэдээ мэдээлэл

Нагоми-2 ресторан Тэппаняки VIP өрөөндөө үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна


Засгийн газрын ордны зүүн талд  байрлах “Нагоми-2” ресторан болон Хүүхдийн 100 Хаан Банкны 1 давхарт байрлах  “Нагоми-1” рестораны бүх ажилчдаа ковид-19 халдварын PCR шинжилгээнд бүрэн хамруулж, Улсын онцгой комиссын  зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаагаа  явуулж эхэллээ. Эрсдлээс сэргийлэхийн тулд зоогийн газартаа хүн хоорондын зайг мөрдүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт  тогтмол хийхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдээ Сакура Тэппаняки VIP өрөөнд хүлээн  авч мэргэжлийн чадварлаг тогооч нарын нарийн технологи, ур чадвараар бэлтгэсэн Японы алдарт  хар үхэр болох Вагюү махаар хүндэтгэлийн зоог бэлтгэн  үйлчилж байна.

“Таван богд Вашёкү” компани нь цар тахлын үед үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлж хүний биед нэн чухал Омега-3- аар баялаг үнэт загаснуудаар үйлчилж байна.Омега 3 тосны хүчил нь мэдрэхүйн болон зүрх судасны өвчин болоод харааны бэрхшээлтэй холбоотой бүх эрсдлийг бууруулдаг учир Нагоми Теппаняки ресторан нь  дархлаа дэмжих шим тэжээл бүхий зоогоор менюгээ шинэчлэн хэвийн ажиллаж эхэллээ.  Түүнчлэн нян бактери устгадаг дархлааны супер дэмжигч Японы алдарт цагаан гаагаар хоолныхоо орц найрлагыг баяжуулж байна.