Мэдээ мэдээлэл

Нагоми хот пот сүши ресторан нь албан ёсны Japanese Food Supporter боллоо.


 “Таван Богд Вашёкү” ХХК  нь 2012 оны 01 сараас эхлэн Монголдоо анхны урсдаг сүши ресторанаар нээгдэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Үйлчлүүлэгч бүрийг сэтгэл ханамжтай байлгахыг  нэн  тэргүүний зорилт болгон ажилладаг тус компани шинэ өнгө төрх, шинэлэг үйлчилгээтэйгээр Япон үндэсний хоолоор үйлчилсээр өдгөө Нагоми 1, 2, Сакура, Говь-Мираж гэсэн 4 салбар ресторантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Нагоми Сакура ресторан нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох сүши загас, Японы алдарт хар үхрийн мах Вагюү амтлагч зэргийг Япон улсаас импортлон оруулж ирдэг. Энэхүү үйл ажиллагааг дэмжин олгодог Японы Jetro байгууллага Нагоми 1 ,2 салбар ресторануудад  баталгаат хүнс нийлүүлэгч байгууллага гэсэн албан ёсны батламжийг гардууллаа.

Бид Монгол дахь албан ёсны Japanese Food Supporter буюу “Японы  эрүүл баталгаат хүнс нийлүүлэгч байгууллага”- гэрчилгээг гардан  авлаа. 

Японы Jetro олон улсын байгууллагаас олгож дээрх батламжийг “Таван Богд Вашёкү”ХХК-ийн салбар  “Сакура ресторан”  2019 онд  мөн авч байсан бол  энэ  сарын 10-ны өдөр  Нагоми 1 ,2 ресторанууд тус гэрчилгээг гардаж авлаа.