Мэдээ мэдээлэл

Нагоми ресторан “Одонтой ээжүүдээ” онцлон үйлчилж байна.


Энэ хорвоогийн хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал, болсон хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж буй ээж та Монгол Улсынхаа төлөө өмнө байгуулж байгаа эрхэм гавьяатай  билээ.

Энгэртээ “Эхийн алдар” одон гялалзуулсан ээжүүдийн инээмсэглэл энэ л өдрүүдийг чимж байна. Тэгвэл Япон үндэсний хоолоор үйлчилдэг Нагоми Хот Пот Сүши ресторан нь “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүддээ сэтгэлийн бэлэгээ барьж онцгой хөнгөлөлтийг үзүүлж байна. Ээжүүд та бүхэн  найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ тохилог орчин, найрсаг хамт олны амт чанартай Япон хоолоор үйлчлүүлээд нийт үнийн дүнгээс 10%- хүртэлх хөнгөлөлтийг  эдлээрэй.

Рестораны хаягыг дуулгахад: Засгийн газрын ордны зүүн талд “Таван Богд Плаза” төвийн  2 давхарт байрлах Нагоми 2 ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд та дээрх хөнгөлөлтийг эдлэхээс гадна VIP өрөөнд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм.

“Таван Богд Вашёкү”ХХК-ийн Нагоми рестораны нийт хамт  олны зүгээс  “Алдарт ээжүүддээ” халуун талархал илэрхийлж дахин дахин баяр хүргэе.