Мэдээ мэдээлэл

Нагоми рестораны үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхэллээ


Таван Богд Группийн охин компани Таван Богд Вашёкү ХХК нь анх Кемпински зочид буудлын дэргэд 2006 онд  Япон үндэсний ресторанаар нээгдэж, 2014 онд Нагоми салбар ресторанууд дээрх компанийн нэрийн дор албан ёсоор байгуулагдсан. Түүнээс хойш долоон жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл Ази Европ хоол үйлдвэрлэл, ресторан,төрөл бүрийн катеринг үйлчилгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Бид NAGOMI 1, NAGOMI 2, MIRAGE гэсэн гурван салбар ресторантай.

NAGOMI 1 рестораны хувьд  Монголын хоолны салбарын хөгжлийг нэг шатаар ахиулж, Япон хоолны соёл стандартыг нэвтрүүлсэн анхдагч ресторан юм. Нийслэлчүүдийн хэлж заншсанаар  Хүүхдийн 100, Хаан Банкны 1-р давхарт байрлах манай ресторан Монголын анхны “урсдаг сүши” замтайгаар нээгдэж байлаа. Харин 2021 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж үйлчлүүлэгчдийнхээ суудлын тоог нэмж, хоолны цэсээ бүрэн шинэчилсэн юм.  Та манай рестораны чадварлаг тогоочийн сэтгэлээ зориулан бэлтгэсэн шинэ сүши, Япон үндэсний шөл болон багц хоолоор үйлчлүүлээрэй. Халуун дулаан найрсаг хамт олны чанартай үйлчилгээ таныг угтах болно.

Дашрамд дуулгахад манай компанийг Япон улсын иргэн, ерөнхий тогооч Шимизү Күнитоши удирддаг нь манай онцлог юм. Их наран улсын хоолны уламжлал, соёлыг Монголын ард түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Shimizu cook time” контентыг бэлтгэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр ТВ9-телевизээр хүргээд багагүй хугацаа өнгөрчээ.

 

Ковид-19 ба цахим мэню

Дэлхий нийтээр тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн Ковид-19 вирусийн нөлөөлөл бизнес эрхлэгчдэд шинэ сорилт болсон. Таван Богд Вашёкү компанийн хамт олон дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаж,  халдвар хамгааллын дэглэмээ баримталж, төр засгийн шийдвэр шаардлагыг биелүүлж, хариуцлагатай ажиллаж ирсэн билээ. Бид хоёр цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийж үйлчлүүлэгч та бүхнийгээ хүлээн авч байна. Түүнчлэн эрсдэлээс сэргийлэхийн тулд үйл ажиллагаандаа цахим мэню нэвтрүүлэн, хүргэлтийн найдвартай үйлчилгээгээр үйлчилж байна. 

Манай хаяг:

Хүүхдийн 100 Хаан банкны 1 давхарт Нагоми 1 ресторан  7007-5167

Засгийн газрын ордны зүүн тал, Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт

 Нагоми Теппаняки ресторан  7000-5045