Мэдээ мэдээлэл

НАГОМИ ТЕППАНЯКИГААС ЗООГЛОХ ЯПОНЫ АЛДАРТАЙ 4 ТӨРЛИЙН ХООЛ


Япон бол хоолыг урлаг болтол нь хөгжүүлж, түүх соёлынхоо салшгүй нэгэн хэсэг болгосон өвөрмөц үндэстэн. Өдгөө Япон хоолыг дэлхийн өнцөг булан бүрээс амталж болох ч жинхэнэ төгс амтыг мэдэрнэ гэдэг хэцүү.Тэгвэл Япон тогооч нарын тэппаняки технологиор бэлтгэж урласан зөвхөн эх нутагт нь л амталж болох төгс мэдрэмжийг Монголд Нагоми ресторанаас мэдэрнэ гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Рестораны хамт олон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ Япон, Солонгосоос цоо шинээр нь авчирдаг учраас аюулгүй байдал баталгаатай. Япон түүх соёлыг мэдэрч, тансаг хоол зооглонгоо таван мэдрэхүйгээ баясгая гэвэл Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Нагоми Теппаняки” рестораныг зориорой. Тус рестораны чадварлаг тогооч нарын бэлтгэдэг  Япон үндэсний хүндэтгэлийн зоогоос онцолж байна.

ТЕППАНЯКИ- КОРС ХООЛ

Тэппаняки бол зөвхөн аманд амтагдах бус үнэрлэх, сонсох, харах зэрэг хүний таван мэдрэхгүйг баясгадаг хоолны урлаг юм. Теппаняки ресторанд  үйлчлүүлэгчид маань хоолыг хэрхэн бэлтгэж буйг харж сонирхонгоо ерөнхий тогоочтой ярилцах боломжтой.Иймдээ ч Тэппаняки нь Японы тансаг зэрэглэлийн ресторанд тооцогддог.Тухайлбал, корс цэсэнд багтдаг “Хобаяки” зоогийг Японы алдарт Хоүноки модны навчин дээр загас, үхрийн махыг шарж болгосноор намрын улирлыг санагдуулам анхилам үнэрийг мэдрүүлдэг.  “Каминабэ” буюу цаасан тогоон дээр  хот пот хийж идэх нь сонирхолтойгоос гадна хамгийн шим тэжээлтэй хүндэтгэлийн зоог юм.

TIGER PRAWN - ТОМ “САМ ХОРХОЙ”

 

Нагоми Теппаняки рестораны нэрийн хоолнуудын нэг болох шарсан сам хорхой нь хүний биед хамгийн ашиг тустай. Сам хорхой элэгний үйл ажиллагааг сайжруулж  элгийг  цэвэршүүлж судасны хатуурлаас бүрэн хамгаалдгаараа “эм” болж  эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй. Хамгийн гайхалтай нь сам хорхойг харах тусам нүдний ядаргаа таалагддаг  ач тустай гэдэг. Тэгвэл Нагоми Теппаняки ресторан далайн гаралтай бүхий л түүхий эдээ Солонгос улсаас импортолдог бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн тусгай горимын дагуу  органик сам хорхойгоор хүндэтгэлийн зоог бэлтгэн үйлчилж байна.

ЯПОН ҮНДЭСНИЙ ДОНБҮРИ ЗООГ  “ТЭНДОН”

“Донбүри” гэдэг нь  Япон үндэсний аягатай зоогийн төлөөлөл бөгөөд Нагоми ресторанд гардаг аягатай зоогны нэг Тэндон юм. Тус зоог нь соустай амталсан цагаан будаан дээр эби буюу тэмпүра шарж, нарийн ногоогоор хачирласан зөөлөн амттай өвөрмөц хоол юм. Үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж амтархан зооглох дуртай Тэндон нь гаднаасаа энгийн мэт харагдах боловч Их наран улсын үндэсний донбүри хоолнууд 300 гаруй жилийн тэртээгээс нарийн жор өвлөгдсөөр өдгөө тансаг амтыг бүрдүүлж чадсан юм.

БАЙГАЛИЙН ТАНСАГИЙГ САНАГДУУЛАМ “ДАН НОГООНЫ СЭТ”

Байгалийн сайхныг төсөөлж, жилийн дөрвөн улирлыг санагдуулам Япон үндэсний ногоотой сэт бол хамгийн чамин тансаг, утга учир агуулсан хоолнуудын нэг. Тэр ч  утгаараа Япон үндэстэн ногооны сэтийг урлаг болтол нь хөгжүүлсэн гэж хэлж болно. Үйлчлүүлэгчид хоолыг зөвхөн зооглохоос илүү нүдээ баясгаж, бие сэтгэлээрээ

таашаал авахыг илүүд үздэг нь Их наран улсын түүх, соёлтой салшгүй холбоотой. Бусад үндэстнүүд ч  Япон хоолыг ногоотой цэсээр нь төлөөлүүлж, онцолдог гэж хэлж болох юм.