Компаний тухай

ТАВАН БОГД ВАШЁКҮ ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


“Таван Богд” Группийн охин компани “Таван Богд Вашёкү” ХХК нь 2014 оны 1 сараас рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн захирлаар Япон улсын иргэн Шимизү Күнитоши удирдан ажиллуулж байгаа. Тэрээр мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч бөгөөд Япон үндэсний уламжлал, соёл, зан заншил төдийгүй япон хоол хийх арга барил техник технологийг тогооч нарт заан сурган хөгжүүлсээр байна. Манай компани нь хотын төвд байрлах 4 салбар ресторантай. Үүнд:

  • Сакүра ресторан
  • “Нагоми-1 “Кайтензүши буюу урсдаг сүши” ресторан
  • Нагоми-2” Кайтензүши буюу урсдаг сүши” ресторан
  • Мираж ресторан

Сакүра ресторан


2006 оны 11 сард Кемпински Хаан Палас зочид буудлын 2 давхарт нээн 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Сакүра рестораны үйлчилгээ нь дотроо Сакүра, Сакүра-Теппаняки гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Сакүра рестораны хувьд япон хоолонд дурлагчдад мөн эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг хүн бүхний сонголт болдгоороо хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн зоогийн газар болсон. Сүши, сашими, тенпүра, тонкацу, сүкияки зэрэг бүхий л төрлийн япон хоол болон япон уух зүйлийн өргөн сонголттой. Бас цагаан хоолтон ч манай ресторанаар үйлчлүүлэхэд тохиромжтой. Сакүра ресторан нь дэргэдээ Теппаняки гэсэн жинхэнэ япон грилл ресторантай. Энэхүү грилл ресторан нь монголын анхны грилл ресторан, тоног төхөөрөмжийн хувьд зориулалтын тоног төхөөрөмжийг япон улсаас авч ирч суурилуулсан. Сакүрагийн хоолны бүтээгдэхүүний онцлог нь алдарт үхрийн мах буюу дэлхийн нийтэд “Вагю” нэрээрээ алдартай махаар үйлчилдэг монголын цорын ганц ресторан төдийгүй үйлчлүүлэгч зочдынхоо өмнө захиалсан хоолыг нь япон маягаар гриллдэж шарж үйлчилдэг. Вагю махны гол онцлог нь өөх мах нь алагласан гэж монголчуудын ярьдаг яг тийм төрлийн мах юм. Вагю мах нь аманд оронгуутаа хайлдаг, маш зөөлөн гоё мэдрэмжийг өгдөг.

 
Хаяг

Зүүн 4 замд байрлах Кемпински Хаан Палас ХХК-н 2 дугаар давхарт байрладаг

 
Багтаамж

80 хүний суудалтай, 4-10 хүний багтаамжтй 7 VIP өрөөтэй

 
Холбогдох

Цагийн хуваарь:
өдөр бүр 11:30 – 22:00
Утас: 11-463 485

Нагоми-1, Нагоми-2 ресторан


Таван Богд Вашёкү компанийн хамт олон япондоо төдийгүй дэлхийд алдартай “Явдаг сүши” буюу “Кайтензүши” рестораныг 2010 оноос хойш 2 салбарыг нээн амжилттай ажиллуулж байна. Нагоми рестораны хамт олон 20 гаруй төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, будаа болон бүхий л хоолны орцоо Япон улсын Токио хотын хамгийн том загасны худалдааны төв “Цүкижи” –гээс импортоор оруулж ирдгээс гадна “Явдаг сүши”-ний тоног төхөөрөмж нь дэлхийн зах зээлийн 60 хувийг хангадаг “Ишино” үйлдвэрийнх юм.

“Нагоми” рестораны урсдаг сүшиний ширээн дээр өнгө өнгийн тавагтай, төрөл бүрийн загасны сүши явж байгааг хараад өөрийн эрхгүй идэх хүсэл тань төрөх биз ээ. Эндээс зөвхөн сүши ч биш төрөл бүрийн япон шөл, халуун тогооны хоол, амттан, ундаа, сакэ, гээд өргөн сонголттой . Сонирхуулж хэлэхэд сүшиний тавагнууд нь өөр өөр өнгөтэй бөгөөд үнэ нь мөн түүгээрээ ялгаатай.

Нагоми рестораны гол давуу тал нь орчин цагийн завгүй бид нарт хамгийн тохиромжтой юм. Бидний нийтлэг ойлголт бол цэс авч хоолоо захиалаад бэлэн болж иртэл хүлээх шаардлага гардаг бол Нагоми ресторанд ирснээр урсдаг ширээн дээр таны урдуур “явж байгаа” өнгө өнгийн сүшинээс өөрийнхөө сонголтоор, шууд авч зооглох боломжтой. Цаг зав багатай, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэгч, их хотын хэн бүхэнд тохирсон Монголын анхны “Явдаг сүши” ресторан юм. Мөн та хүссэн сүшигээ авч явах боломжтойн зэрэгцээ маш найдвартай хүргэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж байна.

Та бүхэнд “Явдаг сүши” ресторан үүссэн түүхээс сонирхуулахад Ёшиаки Шираиши хэмээх нэгэн сүши рестораны эзэн анх санаачилжээ. Өөрийн сүшины ресторанаа ажилчдаар хангахад бэрхшээлтэй тулгарсан тэрээр “Асахи” шар айрагны үйлдвэрт лонх бөглөх эргэлддэг тавцанг хараад “Кайтэн зүши” буюу “Явдаг сүши” ресторан нээх санаагаа анх олжээ. Тавцангийн загварыг гаргахаар тэрээр 5 жил хөдөлмөрлөсний эцэст 1958 онд Осакад анхны ресторанаа “Мавара Генроку” нэртэйгээр нээж байсан байна.

1970 онд Осакад болсон World Expo-д оролцсоноор анх Сүши рестораны цэцэглэлт эхэлжээ. 1980 онд гадуур хооллох явдал ихэссэнтэй холбоотойгоор, мөн 1990-ээд оны сүүлээр эрүүл хооллолтыг эрхэмлэх үнэ цэнэтэй байдлыг илүүд үзэх болсноор Кайтэнзүши ихэд дэлгэрчээ.

Хэрвээ та Япон маягийн тансаг орчинд тухлангаа жинхэнэ япон “явдаг сүши” буюу “Кайтэнзүши” –г амтлахыг хүсвэл жинхэнэ япон чанарыг мэдрүүлсэн Нагоми ресторан нь өдөр бүр 11:30 - 22:00 цагийн хооронд үйлчлүүлэгч та бүхэнд нээлттэй байх юм байна.

Нагоми 1
 
Хаяг

бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн 100-д байрлах төв Хаан банкны 1 дүгээр давхар. 

 
Багтаамж

50 хүний суудалтай

 
Холбогдох

Цагийн хуваарь:
өдөр бүр 11:30 – 22:00
Утас: 7007 5167

Нагоми 2
 
Хаяг

Засгийн газрын ордны яг зүүн талд Таван Богд Плаза төвийн 2 давхарт 

 
Багтаамж

80 хүний суудалтай, 4-20 хүний багтаамжтай 4 VIP өрөөтэй

 
Холбогдох

Цагийн хуваарь:
өдөр бүр 11:30 – 22:00
Утас: 7000 5045

Мираж ресторан


Мираж ресторан нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголчууд болон гадны зочид, жуулчдын үйлчлүүлэх, очих дуртай ресторан болон өргөжиж байна. Тус рестораны хувьд орчин үеийн тохижилттой, баганагүй цэлгэр саруул танхимтай бөгөөд Монгол үндэсний болон европ үндэсний зоогоор үйлчилдэг. Үүний зэрэгцээ гадаад дотоодын зочдод Монгол орны соёлын өв уламжлал, нүүдэлчин ахуйг сурталчилан таниулах зорилгоор Мираж ресторан нь хотын хамгийн том, 20 ханатай Гэр-рестораныг 2014 оноос дэргэдээ өргөтгөлөөр нээн ажиллуулж байна.

Манай рестораны гол онцлог нь төрөл бүрийн хүлээн авалт, хурал, сургалт семинар зэргийг зохион байгуулах бүрэн боломж бүхий тохижилттой бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ч мөн суурилуулсан.

Рестораны байршил нь дэлхийд алдартай “Говь” брэндийн ноолуурын үйлдвэр, хамгийн том ноолууран эдлэлийн “Factory store” дэлгүүр болон Монголдоо хамгийн том Сувинер Хаусын хажууд байрладаг тул эдгээр дэлгүүрээр Shopping хийнгээ нүдээ хужирлаж, Мираж ресторанд тухлан төрөл бүрийн хоолноос амтархан зооглох боломжтой юм. Онцолвол, жинхэнэ монгол үндэсний төдийгүй хүндтэй зочиддоо барьдаг хорхогийг Мираж ресторанд жилийн 4 улиралд, хүссэн цагтаа амтархан зооглохыг урьж байна.

 
Хаяг

Хан-Уул дүүрэг,”Говь” ХК-ийн үйлдвэр “Factory store” дэлгүүрийн дэргэд

 
Багтаамж

Мираж ресторан нэг ээлжиндээ 350-400 хүн
Мираж - Гэр ресторан нь
200 хүн хүлээн авах хүчин чадалтай

 
Холбогдох

Цагийн хуваарь:
өдөр бүр 11:30 – 22:00
Утас: 75775656